Гэр хороолол дундах явган хүний замыг засварлаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй, эвдрэл ихтэй, гэр хорооллын дундах шороон замыг түрж тэгшлэх, засах ажил дүүргийн 4 дүгээр хорооны 11 дүгээр хэсэгт хоёр, 12 дугаар хэсэгт 1 замын ажил хийгдэж байгаа юм.

Иргэдийн зүгээс өгсүүр, зорчиход хүндрэлтэй замыг цас орж халтиргаа гулгаа үүсэхээс өмнө хийж гүйцэтгэсэнд талархал илэрхийлж байлаа.

Уг ажлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр санаачилж хийлгэж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top