Харгалзах хүнгүй орхисон бага насны хүүхдүүд өндрөөс унах гэж байсныг аварлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний ням гарагт, бага насны хүүхдүүд өндрөөс унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварлаа.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 104 дүгээр байр 9 дүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг  өдрийн 11:12 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид долоон км замыг туулан 11:20 цагт очиход иргэн М /5 настай, эрэгтэй/, Х /3 настай, эмэгтэй/ нар гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж, аюулгүй болгон эгч А болон тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top