ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Беларусын бүрэн эрхт Элчин сайд Д.Н.Гореликийг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техникийг нийлүүлж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хүлээлгэн өгч, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн цар тахлын энэ хэцүү цаг үед төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан, дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайд болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар болон “Пожснаб” компанийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархалаа илэрхийлье. Хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Таны цаашдын ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top