Норвег улс Беларусын эсрэг хориг тавихад бэлэн байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Норвег улс Европын Холбооны Беларусын эсрэг тавих шинэ хоригуудыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Европын Холбоо нь Беларус-Польшийн хил дээрх цагаачлалын хямралаас үүдэн Беларусын эсрэг хориг арга хэмжээ авна гэсэн юм.

Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Хюитфельдт “Норвег улс Беларусын эсрэг хоригийг дэмжих болно. Цагаачдын энэхүү хөдөлгөөн үргэлжлээсэй гэж хүсэхгүй байна” гэжээ.

Норвегийн Гадаад хэргийн сайдын ярьж буйгаар Беларус-Польшийн хил дээрх нөхцөл байдал нь “илүү сайхан амьдралыг эрэлхийлсэн учраас мөнгө төлдөг жирийн хүмүүсийн хэрэгцээ” аж.

Өмнө нь Европын Холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар Беларусын эсрэг тав дахь багц хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Түүнээс гадна Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Жен Псаки “АНУ болон Европын Холбоо Беларусын эсрэг шинэ хориг арга хэмжээний тал дээр нягт уялдаатай ажиллаж байна” гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top