Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Беларуст 10 мянга гаруй цагаач байгаа гэж мэдэгдлээ.
Түүний ярьснаар Польш-Беларусын хил дээр үүссэн хямралаас хойш эрх баригчид хүн тээвэрлэсэн 400 орчим хүнийг саатуулжээ.
Беларус-Польшийн хил дээрээс эх орондоо буцсан хүмүүс нөхцөл байдлын найдваргүйг ойлгосон гэж Польшийн Ерөнхий сайд нэмж хэлжээ. Саатуулагдсан хүмүүс янз бүрийн үндэстэн аж. Ялангуяа баруун Европ, Ойрх Дорнодын хүмүүс хил дээр зөрчил гаргасан байна.
Матеуш Моравецкийн хэлж буйгаар олон улсын мафи эдгээр золгүй хүмүүсийг хил дээрх улс төрийн хямралд ашиглахад Лукашенкод туслахад оролцож байгаа нь харагдаж буй гэнэ.
Түүнчлэн Дотоод хэргийн асуудал эрхэлсэн еврокомиссар Ильва Юханссон Беларуст үүсээд буй цагаачлалын хямралын нөхцөл байдалд Александр Лукашенко лицензгүй аялал жуулчлалын компани шиг байдлаар хандаж байна гэжээ.
Тэгвэл Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко “Европын Холбоо дүрвэгсдийг Беларусаар дамжин өнгөрүүлдэг мафитай” гэсэн билээ. Түүний хэлснээр уг “мафийн бүтэц” нь Герман, Франц болон бусад улсад салбартай аж. Мөн Литвад хууль бус цагаачдыг тээвэрлэдэг гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа гэж Лукашенко хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )