Бүтээлч, шинэлэг ажлуудыг өрнүүлж эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын анги, салбарууд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмж болон алба хаагчид мэдлэгээ мэдээллээ дээшлүүлэх шинэ санаа, санаачлагуудыг гарган ажиллаж байна.

Энэ хүрээнд дэслэгч Н.Отгон-Эрдэнэ захирагчтай Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн II салааны алба хаагчид ахуйн гал түймэрт ашиглагдах олон ажиллагаатай царил, ой, хээрийн түймэрт ашиглах овор багатай, угсардаг сүх, хөрөө, хүрз зэрэг гар багаж зэвсэглэмжийг хийж, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Мөн Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Ц.Ганбат, дэд ахлагч С.Батжаргал нар “Онцгой байдлын байгууллагын Бүтээмжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Ёс зүйн дүрэм, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн нэр томьёо, жагсаалын 16 теорем зэргийг өврийн ном хэлбэрт оруулан судлахад хялбар болгож, тус ангийн алба хаагчид өдөр тутамдаа хэрэглэж байна. 

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top