Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариутай холбоотой мэдэгдлийг энэ сарын 9-ний өдөр хийсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2021.11.18/ уг асуудлаар дараах мэдэгдлийг гаргалаа.
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 5 )
Хүчтэй бяртай залуусыг мөнгөний хүчээр нучин дарж бна даа.Үнэн юм гэж байхгүй хорвоо юм аа.ялалар гэж....
za bolioo ulamjlalt bayraa ner turte vnench shudraga ywuulmaar yumaa ene ulsad shudraga vnen gj baiha bailaa svvldee ulamjlalt bayraach vzeh sonirhilgv bololo arai dendvv yumaa
100 jiliig uurcdinh bolgoh gesen huivaldaanii ajillagaa mash amjilttai heregjij baina
Оюунболдыг яаж ийж байгаад л Хадбаатарын араас оруулаад авлаа даа. Одоо Оюунболдын барилдах эрхийг бүх насаар нь хасах нээ дээ.
худлаа хуцаад л...