Дундговь аймгийн “Биеийн тамирын спортын газар”, “Буудлагын спортын холбоотой хамтран зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын газрын алба хаагчид амжилттай оролцож, тэргүүн, дэд байруудыг эзэллээ.
Тодруулбал, Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Булган урт бууны төрөлд тэргүүн байр, гар бууны төрөлд дэд байрыг тус тус эзэлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Харин Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ж.Нямсүрэн урт бууны төрөлд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн юм.
Эх сурвалж: Дундговь аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )