ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улирал үргэлжилж байна.
Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Монгол, Уганда, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн өрсөлдсөнөөс Монголын зайран Б.Эрдэнэсан нэвтрүүлгийн Шилдэг дөрөвт шалгарч үлдлээ.
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн энэ сарын 27-нд гарсан шинэ дугаараар, оролцогч зөн билэгтнүүд учир битүүлгээр буудуулсан залуугийн хэргийн мөрөөр даалгавраа гүйцэтгэлээ.
Даалгаврын үеэр Монголын зайран Б.Эрдэнэсан авьяас чадвараа гайхалтайгаар харуулж, шүүгчдийн магтаал сайшаал дор нэвтрүүлгийн Шилдэг дөрөвт үлдэж чаджээ.
ЗАЙРАН Б.ЭРДЭНЭСАНГИЙН ТУХАЙ
Б.Эрдэнэсан нь үе дамжсан зайран юм. Тэрбээр есөн үедээ удам дамжсан бөө аж.
Тэрбээр программист мэргэжилтэй ч 10 жилийн өмнө ер бусын, нууцлаг мэдрэмж төрж эхэлснээр зайран болох замыг сонгожээ. Эхлээд түүний толгой, нуруу өвдөж, онош нь гаралгүй удсан байна.
Б.Эрдэнэсан дөрвөн жилийн өмнө Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт түрүүлсэн билээ.
Үүнийхээ дараа тэр Оросын “Зөн билгийн тулаан”-д оролцож, түрүүлж байна гэж зүүдэлжээ.
Тэр чонын яс, хэнгэрэг ашигладаг. Б.Эрдэнэсангийн ах Б.Анхбаяр мөн зөн билэгтэн гэнэ.
Түүний чамин уламжлалт эд зүйл нь баруун гартаа барьдаг жижигхэн бамбай. Тэр нь бөөгийн хувьд хөндлөнгийн таагүй зүйлсээс хамгаалахад зайлшгүй шаардлагатай аж.
Оросын сайтууд “Б.Эрдэнэсан Оросын “Зөн билгийн тулаан”-ы эхний дугаарын даалгаврыг гүйцэтгэхээр ирэхдээ Монголын үндэсний хувцас болох дээл өмсөж, баруун гартаа жижиг бамбай барьж ирсэн. Бамбай нь түүнийг бусад оролцогчдын хэл амнаас хамгаалдаг” хэмээн бичжээ.
“Гэхдээ уг хамгаалалт нь түүнд машины багаажинд нуугдсан хүнийг олоход тусалсангүй. Тэр зөв машинаа олоход тун ойрхон байлаа. Б.Эрдэнэсан "Улаан машинд хүн байна. Тэр хүн шаргал үстэй” гэж шууд хэлсэн ч яагаад ч юм бодлоо өөрчилж, хажуугийнх нь хар автомашиныг заасан. Ажиглагчид энэ явдлыг "Монголын оролцогчийн өмнө даалгавар гүйцэтгэсэн хүний хийсэн зан үйл түүнд нөлөөлсөн" гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 12 )
Мундаг.бас даруухан сайхан залуу байна лээ амжилт.дэмжиж байнаа
Монгол түмэн чинь дэмжиж байнаа.Мөнх хөх тэнгэр хан их хайрхад удамын өвөг дээдэс чинь дэмжинэ.Тайван өөртөө итгэлтэй байгаарай. Амжилт хүсье.
amjilt
Мундаг бна баяр хүргэж амжилт хүсье. Заавал түрүүлэнэ шүү. Амжилт бас дахин амжилт
Амжилт хүсэе
Мундаг байна. Түрүүлээрэй амжилт хүсье,\n
Za boli doo. Yamar ch chadvargui l bga shdee. Oligtoi biyeluulsen daalfacar bhgui. Neg tsagaab dugtuigui bj bas turuulne shildegt uldene gd bga yumaa. Zgr icheechee.
Амжилт хүсье
Хэн Ч түүнийг магтсангүй , нэг Ч хүн хасагдсангүй 5 оролцогч бүгд л үлдсэн бна шдээ
tuna nepal uchure hrlainak hun aldag reekt zaluu shdee en chin bur mon doo.
belged hamt baigad humsue ih muhai hroduljalad uldeed baiga hedne mongolchuda bas uuchure hurlainak ogol reket mongo nehel.
uchure hurlianak taradga neg muu horigdol.belegd hun alchala shorodn orgool.