“Цусаа бэлэглэе” аян 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал Нийслэлийн нийтлэг үйлчилгээний төв /НҮНТ/-ийн Драгон салбар, НЗЗ-ны 4,5 дугаар байруудад үргэлжилнэ.
ННҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг эхлүүллээ.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байр, НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл салбарт байрлах НИТХ, НЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт 90 гаруй төрийн албан хаагч хамрагдаж 300 гаруй хүнд амьдрал бэлэглэх их үйлсэд нэгдэв. Цусаа бэлэглэсэн албан хаагчид цусны нөөцийг нэмэгдүүлэх үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсандаа сэтгэл өндөр байлаа.
Цохилох зүрх бүрийг аврах сайн үйлсийн аяндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )