Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д АЛБАН ЁСНЫ айлчлал хийнэ

2021 оны 12 сарын 14

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.73.89) 2021 оны 12 сарын 15

Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.

0  |  0
зочин (139.5.218.204) 2021 оны 12 сарын 14

хүнийг дуудаад загнадаг цаг өнгөрсөн бид өөр эрин үед амьдарч байна бүх юм өөр болсон уучлаарай бид хоёр их гүрний дунд амьдардаг маань насан туршдаа хадгалагдана тийм учир ухаан хэрэгтэй аахар шаахар яриа хэрэггүй \n

1  |  0
Үнэн (43.242.241.249) 2021 оны 12 сарын 14

Эгийн голын усан цахилгаан станцаас болоод Путин зад загнах гэж дуудаж байгаа юм!Нөгөө орос авгай баахан хов ярьчихсан байгаа!

1  |  0
Top