Голын усанд боогдсон олон тооны малыг аврахаар ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

Онцгой байдлын газраас усанд боогдсон олон тооны үхрийг аврах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Шолын-Ам гэдэг газарт иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогдсон тухай дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 135 км замыг туулан 14:17 цагт очиж, 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоосон байна. Энэ ажиллагаанд орон нутгийн 12 иргэн, 6 мотоциклтой ажилласан бөгөөд  өнөөдөр /2021.12.21/ 07.00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлнэ гэж  Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top