Б.Энхбайгаль: Рио Тинтогоос ирүүлсэн захидал асуудлыг шийдэж буй хэрэг огт биш

2021 оны 12 сарын 22

"Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан албан захидал ирүүлсэн. Захидалд Засгийн газрын Ажлын хэсгээс гаргасан санал, шаардлагыг хүлээн авч, “Оюу толгой” ХХК дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өнөөдрийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байхыг баталгаажуулсан байдаг. Түүнчлэн, 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлахад бэлэн буйгаа илэрхийлсэн.

Тэгвэл уг захидалтай холбогдуулан 2013 онд Оюутолгойн ТЭЗҮ-г шинжилж тооцоо хийх ажлын хэсэгт ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Энхбайгаль "Рио Тинтогоос ирүүлсэн захидал асуудлыг шийдэж буй хэрэг огт биш" гэдгийг тодотгон байрь сууриа илэрхийлснийг хүргэе.


Тэрээр "Рио Тинтогоос ирүүлсэн захидал асуудлыг шийдэж буй хэрэг огт биш!! Оюутолгойн ордын үнэлгээг жил ирэх бүр бууруулж, үр ашигтай нөөцийн хэмжээг 2.6 дахин бууруулж үнэлж байгааг Монголын тал хүлээн зөвшөөрөх үү?  2014 онд хийсэн бидний үнэлгээгээр Оюу толгойн ордын үр ашигтай нөөц 286 тэрбум доллар‼.

Рио Тинтогоос ирүүлсэн захидалд дурьдсан саналыг зөвшөөрөх нь IDP 2010-аар сонгосон Оюутолгойн ордыг 27 жил ашиглах төлөвлөгөөг дахин баталгаажуулж, хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Хамгийн багадаа 84 жил, цаашдаа 100 түүнээс ч олон жилээр ашиглах боломжтой ордын алт зэс ихтэй хэсгийг хэдхэн жилд сорчилж ашиглаад захын агуулгыг ашиглахгүй хаяхыг Монголын төр зөвшөөрч давхар баталгаажуулж буй хэрэг болно‼.

2013 онд Миний бие Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа Эрдэнэтийн гэрээ, технологийг сайн мэдэх туршлагатай мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж Оюутолгойн ТЭЗҮ-г шинжилж тооцоо хийсэн юм аа. Багт Др.С.Авирмэд, Др.М.Дамдинсүрэн, Др.Б.Энхбайгаль (миний бие), Др.Бат-Очир, Др.Д.Даваасамбуу, С.Дамбадаржаа нар болон бусад хүмүүс оролцож ажилласан. Энэ ажлыг санаачилж, эдийн засгийн тооцоог гардан хийж, тайланг эхнээс нь дуустал үг үсэгчлэн өөрөө бичиж, төрийн холбогдох байгууллагуудад тухайн үед хүлээлгэж өгсөн хүний хувьд би энэ асуудлаар дуугарах ёстой бас үүрэгтэй.

2014 оны 1 сард хүргүүлсэн тайланд олон асуудлыг ил болгон тавьж дурьдаж байсан. Тайлангийн эхний ботийг энэ холбоосоор орж үзээрэй (https://www.scribd.com/.../%D0%9E%D0%AE%D0%A3%D0%A2%D0%9E...). Сорчилж ашиглах "reserve case" хувилбарт 27 жил ажиллах Оюу толгойн өөрийнх нь тооцоо бий. 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ 30 жилийн хугацаатай.  2050 оноос хойш ашиг авна гэдэг бол зүгээр л бид ухаж дуусгаад гараад явчихсан хойно та нар яаж ч чадахгүй гэсэн л үг.

Дубайн гэрээний давхар зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээнээс өмнө гаргасан зардал, Дубайн гэрээ байгуулах хүртэлх үр ашиггүй зардлууд, нотолгоогүй хий бичилтүүд, Рио Тинтогийн охин компаниудад зээлийн хүү нэрээр угааж эргэлдүүлж байгаа зардал, менежментийн зардлыг Монголын талаар хүлээн зөвшөөрүүлж, давхар атгандаа хийж авах, ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэр, түүний хөрсөн доор байгаа баялгийг гадны банкны барьцаанд тавих л зорилготой байсан. ‼Одоо ч мөн л ийм замаар явж байна‼" хэмээн дараах баримтуудыг хавсаргажээ.

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yhbv(66.181.161.47) 2021 оны 12 сарын 23

Gazariin baylagiig xen negen zalhaiwtgeed gadnii bankid tavihiig xyyliar xoriglox xeregtei

0  |  0
Зочин(103.229.121.193) 2023 оны 03 сарын 01

Эх орноо зарсан авилгачидыг ард түмнээрээ нийлж цээрлүүлэх цаг болжээ.

1  |  0
Зочин(66.181.161.106) 2021 оны 12 сарын 22

Энэ хүүхэн юуг зөгнөж донгосно вэ

0  |  0
zochin(212.95.5.31) 2021 оны 12 сарын 22

xurungu oruulsan xun zugeer buuj uguxgui xu namyn jujig

0  |  0
Монгол хүн(103.212.117.252) 2021 оны 12 сарын 22

Дэлхий нийтэд авилгадаж хийгдсэн гэрээ гэдгээрээ Монгол Улсыг шившиг болгосон энэ ОТ гэрээг бүрэн цуцлах хэрэгтэй. Энэ алт эрдэнэсийг үр хүүхэд, хойч ирээдүй минь өөрсдөө олборлож, өөрсөддөө 100% эзэмшиж зарцуулах ЁСТОЙ. 1 ш гүний уурхайн техникгүй, 1ш гүний уурхайн боловсон хүчингүй, 1ш хүрз өөрсдөө хийж чаддаггүй улс гүний уурхайн гэрээ хийдэггүй юм. Үүнийг тэр үеийн авилгачид мэдэж байсан хэрнээ хийсэн. Үхэж далд орцгоо авилгачид аа.

1  |  0
Иргэн(202.9.46.17) 2021 оны 12 сарын 22

НААДУУЛ ЧИНЬ ЗҮГЭЭР НЭГ БУУГААД ӨГЧИХ ХҮМҮҮС БИШ ШҮҮ.САЙН НЯГТАЛЖ СУДАЛАХГУЙ БОЛ ДАХИАД Л ЛУЙВАРДУУЛНА . ХҮН ЛУЙВАРДАЖ ЗАЛЬДАХ НЬ ЦУСАНД НЬ ШИНГЭЧИХСЭН ХҮМҮҮС

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Aldsan ih hemjeenii altaa irgvvlen olj avya.SVG.Batbold Elbegdorj 2 oos.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Aldsan ih hemjeenii altaa irgvvlen olj avya.SVG.Batbold Elbegdorj 2 oos.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Aldsan ih hemjeenii altaa irgvvlen olj avya.SVG.Batbold Elbegdorj 2 oos.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Aldsan ih hemjeenii altaa irgvvlen olj avya.SVG.Batbold Elbegdorj 2 oos.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Aldsan ih hemjeenii altaa irgvvlen olj avya.SVG.Batbold Elbegdorj 2 oos.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Mongolchuudaa bid BOROO GOYLD

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Mongolchuudaa bid BOROO GOYLD

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Mongolchuudaa bid BOROO GOYLD

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Mongolchuudaa bid BOROO GOYLD

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Mongolchuudaa bid BOROO GOYLD

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Mongolchuudaa bid BOROO GOYLD

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 12 сарын 22

Mongolchuudaa bid BOROO GOYLD

0  |  0
зочин(66.181.185.57) 2021 оны 12 сарын 22

бороо гоулдыг тэгээд л ухаад алтыг нь авсан биз дээ элбэндорж батболд хоёр л баяжаад буёад нь хоосон үлдсэн түүхийг мартаж болохгүй дээ хоосон шороотой үлддэг л улс юм биз дээ дэдхийн луйварчдыг барж идэхгүй юм байна даа Авирмэд гуай угийн мэргэжлийн хүн болохоор мэдээд уурлаад байж дээ

1  |  0
Zochin(202.126.88.218) 2021 оны 12 сарын 22

Rio Tinto or teglej baigaa hereg bus 10 garui jil hiisen luivaraa, buh notloh barimttai ni bulshilj baigaa hereg. Enhbaigalitai 100% sanal niilj baina...

2  |  0
Тийн ш доо(64.119.27.171) 2021 оны 12 сарын 22

Яг үнэн

2  |  0
Top