Сар шинийн баяр ойртсон өдрүүдэд ард иргэд бууз, банш хийж гадаа хөлдөөх үзэгдэл элбэг байдаг. Тэгвэл хорт утааны хэмжээ ямар түвшинд байгаа вэ? Бидний биед ямар хор нөлөө үзүүлдэг вэ?
Улсын нийслэл Улаанбаатар хотдоо сайжруулсан түлш буюу шахмал түлш хэрэглэдэг болгож агаарын бохирдол, утаа өнгөрөгч 2 жилд харьцангуй бага байж ард иргэдийн хэл амыг хэсэг хугацаанд тагласан. Тэгвэл энэ жил эргээд л хоолой хорсгосон хорт утаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс (50 AQI- зөвшөөрөгдсөн хэмжээ, 481AQI- Баянхошуу орчмын хэмжээ) даруй хэд дахин их байж утаа манан суунагласан Улаанбаатар хот маань эргээд хүрээд ирлээ.
Нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсныг шахмал түлш гэж нэрлэдэг. Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг. Агаарт байгаа нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ нь хүний нүдэнд харагдаж, үнэртдэггүй учраас маш богино хугацаанд хордох нөхцөл бий болдог. Хүний цусанд химиглобин гэх хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй уураг байдаг бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн дан ислийг 100 дахин илүү хурдтайгаар дамжуулдаг байна. Хүн хордож байгаагаа өөрөө мэддэггүй. Илрэх шинж тэмдэг нь толгой өвдөж, дотор муухайрч бөөлждөг. Улмаар хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдан тархи нь шууд үхжиж эхэлдэг.
Ийм хортой нөхцөлд хүнсээ хүртэл ил, гадаа тавих нь бидний эрүүл мэндэд асар их хор хөнөөлийг дагуулж байгаа юм.
Эх сурвалж: “Оном” сангийн тэргүүн, доктор Д. Наранбаатар
(Шахмал түлшний талаарх ярилцлага)
Сэтгэгдэл ( 4 )
Ene piz daa zugeer duugui daldar
Idlee xordloo baidal xvnd baina shvv nuhduu ymar neg gartsh gargalgaa xiixgv bol 23 ond baidal bvr dordono eldev xushuu bosgoj shyvyynii baas tusviin mungiig vrj bhaar boditoi ajil xiigeech
гуцна биз.
Гадаа хөлдөөсөн бууз идвэл угаартаж үхэх аюултай шүү ккк.