Та эмнэлэгт шинжилгээ өгөхдөө юуг анхаарах ёстой вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02

Таны анхааралгүй, хайхрамжгүй байдлаас шинжилгээний хариу эргэлзээтэй гарч, үүнээс улбаалан өвчний оношлогоо болон эмчилгээнд нөлөөлөх талтай. Иймээс уншигч та бүхэнд "НЮС" клиник биохими, иммунологийн лабораторийн зөвлөх эмч, АШУ-ны доктор, профессор, "АЧ" АУДС-ийн тэнхимийн эрхлэгч Ч.Эрхэмцэцэг эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

1. Цусны шинжилгээнд бэлтгэх

Өндөгний цусыг өглөө өлөн, эсвэл өглөөний цай ууснаас нэг цагийн дараа шинжилгээ өгнө. Шинжилгээ хийлгэхийн өмнө буюу урд өдөр нь биеийн хөдөлмөр ядартлаа хийх, зүү төөнүүр тавиулах, радио изотопийн болон рентген шинжилгээ хийлгэх, онцын шаардлагагүй үед эм уух буюу тариулж болохгүй.

2. Биохимийн шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхийн урд орой нь өөх тос багатай түргэн шингэх хоол идэх бөгөөд шинжилгээ хийлгэхээс өмнө 10-12 цагийн өмнөөс хоол идэж болохгүй.

З. Сахарын шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөх өглөө эм, чихэртэй цай, кофе уух, багажийн шинжилгээнд /ЭХО, ЭКГ, дуран, рентген / орохыг хориглоно.

4.Шээсний шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхдөө заавал угаалга хийсний дараа бэлтгэсэн шилэн саванд шээж , 30 минутаас 1 цаг 30 минутын дотор лабораторид авчирч шинжлүүлнэ. Шинжилгээний сав нь том амтай, таглаатай байх бөгөөд уг савыг сайтар цэвэрлэж буцалсан усаар зайлан савыг арчилгүй хөмөрч хатаасан байх ёстой.

5. Бактерийн шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхдөө ариутгасан шилэн савыг лабораториос авч тусгай зааврыг мөрдлөг болгох бөгөөд шинжлэгдэхүүнийг лабораторид хоёр цагийн дотор хүргүүлнэ.

а/ Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж хоолойгоо буцалсан усаар зайлан сайн ханиалгаж цэрээ өгнө.

б/ Шээсний шинжилгээ өгөхдөө ариутгасан савны тагийг зөвхөн шээх үедээ онгойлгож шээсний дунд хэсгээс өгнө.

в/ Арчдасын шинжилгээг тусгай ариун бамбарын тусламжтайгаар авч лабораторид хүргүүлнэ.

Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(180.149.98.82) 2014 оны 07 сарын 05

за зайлааа

0  |  0
Top