Нийт тээврийн хэрэгслийн 68-77 хувь нь хөдөлгөөнд оролцжээ

2022 оны 02 сарын 07

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.02.07/ боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгууллаа.

Сар шинийн өдрүүдэд хөдөлгөөний нөхцөл байдал ямар байсныг Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын дэд дарга С.Жавхланбаатар таницлууллаа.

“Баярын өдрүүдэд нийтдээ 808 албан хаагч гудамж замд үүрэг гүйцэтгэлээ. Шинийн 1-ний өдөр нийт тээврийн хэрэгслийн 77 хувь буюу 318 мянган тээврийн хэрэгсэл, шинийн 2-ны өдөр 279 мянган тээврийн хэрэгсэл буюу 68 хувь нь  хөдөлгөөнд оролцсон. Нийслэлээс гарч буй болон нийслэлд орж ирсэн иргэдийн тоо ердийн үеэс эрс нэмэгдэж, 41 мянган тээврийн хэрэгсэл, 96 мянган иргэн гадагш чиглэсэн хөдөлгөөн хийсэн. Энэ хугацаанд 186 зам тээврийн осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Сар шинийн баярыг угтаж, зах худалдааны төв болон төвлөрсөн 60 цэгт 80 албан хаагчийг нэмэлтээр ажиллуулсан” хэмээн мэдээллээ.

Амгалан дулааны станцад гарсан ослоос өөр ноцтой осол гэмтэл гараагүй байна. Нийслэлийн хэмжээнд зургаан  байршилд халиа дошин үүссэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр  хороо, Дэнжийн мянгад үүссэн халиа дошноос болж  авто зам руу ус орж, тус хэсэгт бодис давс асгаж, сувгийг сэргээж усыг урсгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top