Гэмт этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Бусдын эрүүл мэндэд халдсан гэх хэргээр шалгагдаж байгаад оргон зайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Тухайн этгээд нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Ойн жим" амралтын газарт, архидан согтуурсан үедээ хохирогч Г.Г-ийн толгойн тус газарт чулуугаар цохиж, хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан байна.

Сэжигтэн этгээд нь 31 настай, 75 орчим кг жинтэй, 170 см орчим өндөртэй, бор царайтай.

Дээрх этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102, 9919-1028, 51-262425 дугааруудад мэдээлэл ирүүлнэ үү. Ач холбогдолтой мэдээллийг үнэлж,  нууцлалыг чандлан хадгална.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
11horoonii irgen(64.119.24.217) 2022 оны 02 сарын 10

Suhbaatar duurgin 11 horood oin jim amralt baihgui

0  |  0
Монгол(192.82.77.43) 2022 оны 02 сарын 08

Эрэн сурвалжилж байгаа хүнийг хилээр гаргадаг уу.залилагч,мэхлэгч ,хуурамч хүмүүсийг хилээр гаргахгүй байх хэрэгтэй.

1  |  0
. (176.234.135.85) 2022 оны 02 сарын 07

Arhi uugaad arslan bars boldog archaagvi arai amitdiin neg l biz..

0  |  0
Занга(98.185.22.172) 2022 оны 02 сарын 07

Алуурчныг олж устга.

2  |  0
иргэн(66.181.180.63) 2022 оны 02 сарын 07

Энэ нэг юм хаа холддын

4  |  0
Top