Д.Золжаргалыг Засаг даргаас хууль бусаар огцруулсан гэж шүүх үзжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг өнгөрсөн оны долдугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны 6 дугаар тогтоолоор огцруулсан. 

Тэгвэл өнөөдөр Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгожээ. 

Одоогоор Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргал ажиллаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Э.Дашзэгвээс тамга тэмдгээ хүлээн авсан байдаг.

Сануулахад, Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар Мишкагийн Батжаргал дэмжигдсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.12) 2022 оны 02 сарын 11

Золжаргал хэлмэгдсэн, түүнийг дарга болгох нь үнэнд нийцнэ.\n

0  |  0
Top