Богд уулын дархан цаазат газарт дахин газар олгохгүй байх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажилласан. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьсан. Энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зөрчил илэрсэн. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох газруудад албан бичиг хүргүүлж ажилласан байсан.

Тэгвэл өнөөдөр УИХ-аас гарсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдсан. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг болон холбогдох яамд, мэргэжлийн байгууллагынхан багтаж байна. Энэ үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, газар ашиглалт зэрэг асуудлын хүрээнд оролцогчид танилцуулга хийсэн.

Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй бүтээн байгуулалтын ажил хийж байгаагаас үүдэж байгаль экологид олон талын сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн жилдээ 30-40 мянган аялагчид аялж, хог хаях зэрэг зөрчил гарч байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн. Энэ бол Дархан цаазат газарт илэрч буй зөрчлийн ердөө нэг хэсэг юм.

Богдхан уулын дархан цаазат газарт гарч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн онгон төрхөөр авч үлдэхийн тулд цаг алдалгүй шуурхай ажиллах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх онцолсон. Нэн тэргүүнд тухайн бүсэд дахин газар олгохгүй байхад анхаарч ажиллахыг хэрэгтэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
R(64.119.25.207) 2022 оны 02 сарын 11

Лалруудаа нэмж олгох газар байгүй шүү. Зүүднээсээ сэр энд байгаа хүмүүс дамбандаржаад амьдардаггүй байлгүй юун үлгэр яриад үлгэртээ гол дүр болоод явнаа. Богд хан уулыг тойроод ам болгон битүү хашаа, байшин. Нэмж олгохгүй гэж хуцахын оронд барилга байшин бариагүй дээр н газрын улс буцааж ав.

0  |  0
zochin(139.5.216.177) 2022 оны 02 сарын 11

Hugjliin banknii zeeleer am buriig hausaar duurgesen Tsaana ni erh medeltnuud l baigaa

0  |  0
zochin(49.98.169.24) 2022 оны 02 сарын 11

ene heden ajil gui nuhud zugeer thag nuhthuuj bga duraara yarhii mungutei nuhdud uilcheldeg uchraas ene nuhdiin ugiig nohoi dor bolthon jil bur neg yum yarij l bdag hergejdeg bich yrij baih hoorond nuden deer el 1nuhur barlaga barj bdag bich dee ***

0  |  0
(103.10.20.57) 2022 оны 02 сарын 11

dahin gej yu gesen utagatai yum be?

0  |  0
Top