Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Олимпын аварга Н.Түвшинбаярын хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэрийг өнөөдөр /2022.02.11/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны хоёрдугаар сарын 10 -ны өдөр хүлээн авч, 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус үндэслэн цагдан хорих гуравдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “ гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.185.22.172) 2022 оны 02 сарын 13

Асар тодорхой хэргийг шууд шүүн тасалж шийтгээчээ 1 сар, ахиад 1 сар сунгалаа ч гэх шиг тархины тураалтай шүүгч нэртэй сармагчингууд новш.

0  |  0
иргэн(122.201.24.183) 2022 оны 02 сарын 12

Ийм тодорхой хэргийг хойшлуулж хаацайлж ядаж байгаагаас харахад Монголд хууль гээч юм нь дамжуурч гүйцсэний гэрч юм даа.

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 02 сарын 12

yug ny xoishluulaad baugaa yum xun aminy ilt xereg shuu dee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 02 сарын 12

yug ny xoishluulaad baugaa yum xun aminy ilt xereg shuu dee

0  |  0
zochin(49.98.169.24) 2022 оны 02 сарын 11

shuud buudval tna

0  |  0
Top