“ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох нь” хэлэлцүүлэг боллоо

2022 оны 02 сарын 14

Монгол улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай хамтран 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр “ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох нь” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.

Ерөнхий консулын газрын үндсэн үйл ажиллагааны нэг чиглэл болох бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж,  тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх гол үндэс болно гэдгийг Ерөнхий консул Ё.Нямжав онцлов.

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв”-ийн захирал Г.Гангамөрөн энэ удаагийн хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон, ач холбогдолтой арга хэмжээ болсныг сайшааж, бодит мэдээлэл солилцоо нь бизнес эрхлэгчдэд нэн чухал болохыг дурдав.

Хэлэлцүүлгийн үеэр Шанхай хотод үйл ажиллагаа явуулж буй “Shanghai Shine” Trading Co.,Ltd, гүйцэтгэх захирал Б.Золцэнгэл “Монгол бүтээгдэхүүн өмнөд Хятадын зах зээлд” сэдвээр, “High Payment Solution” ХХК-ийн газрын захирал Б.Эрдэнэ “Хил дамнасан онлайн худалдаа” сэдвээр, “SFSL” ХХК-ийн менежер Б.Эрдэнэцэцэг “Гараас гарт олон улсын шуудангийн үйлчилгээ” сэдвээр, МҮХАҮТ-ын Шанхай хот дахь төлөөлөгч Б.Мэлмүүн “БНХАУ-д зохион байгуулагддаг томоохон экспонууд” сэдвээр тус тус илтгэл тавив. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, мэдээлэл туршлагаа хуваалцав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top