Сурагчдын автобус үйлчилгээнд явж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаад байна.

Тодруулбал, долоон аж ахуйн нэгжийн 24 автобус  үйлчилгээнд гарчээ. 2021-2022 оны хичээлийн жил эхлэх үед 37 чиглэлд 37 автобус явуулж байв. Сурагчдын зарим автобус газаар явдаг учир, газны нийлүүлэлт тасалдсан учир ийнхүү автобусны тоо цөөрчээ.

Сургуулийн автобусны үйлчилгээ нэвтрүүлээд гурван жил болж байгаа ба цар тахалгүй, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үед өдөрт 5600-6300 хүүхэд тээвэрлэж байв. Өнгөрөгч хичээлийн шинэ жилд 5/9 зарчмаар хичээллэж байхад өдөрт дунджаар 3000 орчим хүүхэд зорчиж байжээ.

Мөн Нийслэлийн боловсролын газраас хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Үүнийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа ба удахгүй Засаг даргын захирамж гарахаар болсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
WAN KEI(217.138.202.116) 2022 оны 02 сарын 15

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их

0  |  0
Top