Баянзүрх дүүргийн Засаг дарга, удирдлагын багийн зүгээс "ХАШАА" арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаа зарласан. Арга хэмжээний хүрээнд ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэг дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулна. Мөн эмнэлэг, цагдаагийн тусламж үйлчилгээ болон Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангаж ажиллах зорилготой.
Үүний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг хааж барьсан хашаа, хайсыг чөлөөлөх, үүнтэй холбоотой судалгааг гаргаж, ажлыг яаралтай зохион байгуулах юм. Ажлын хэсгийг танилцуулбал
Ажлын хэсэг 2 дугаар сарын 16-аас эхлэн зарим байршлуудад ажиллаж, дүгнэлт гаргана. Гаргасан дүгнэлтийн дагуу дүүргээс арга хэмжээ авч ажиллана. Иргэн та бүхнийг "Хашаа" арга хэмжээтэй эхлэхтэй холбогдуулан санал хүсэлтээ илэрхийлж, мэдээлэл өгөхийг хүсье гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )