Ипотекийн зээл авсан 104,364 зээлдэгчийн үлдэгдэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар таван тэрбум 654 сая төгрөг болжээ. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 80,523 зээлдэгч дөрвөн тэрбум 295 сая төгрөгийн зээл авсан байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21,3 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2,7 хувь нь бусад эх үүсвэрээр олгогдсон зээл байгаа аж. Мөн ипотекийн нийт зээлийн 16,7 хувь буюу 943,3 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна.
Орон нутгийн ипотекийн зээлийн 77,4 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 1,4 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ. Үүнээс гадна нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 97,3 хувь нь хэвийн, 0,6 хувь нь анхаарал хандуулах, 2,2 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 60,4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлсэн байна. Мөн 38,7 хувийг хөтөлбөрийн зээл, үлдсэн 0,9 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )