- Даваа гарагаас 59 сургуулийн ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГТ өөрчлөлт оруулна -
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах чиглэлийн дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах саналыг нийслэлийн ЗДТГ-аас боловсруулаад байгаа билээ.
Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарсан.
Тиймээс асуудлыг эцэслэн шийдэхийн тулд олон нийтийн дунд Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл явууллаа.
Хичээлийн цаг өөрчлөх тухай асуулгад оролцсон иргэдийн 74,1 хувь нь саналыг дэмжсэн байна.
Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарлаа. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөв.
Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн Боловсролын газраас холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Анхны судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулсан. Тухайн 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн зорчих судалгааг хийхэд 25.7 хувь нь хувийн машин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан байна. Ийнхүү тус 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамрууллаа. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов. Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэлээ” гэлээ.
Өөрөөр хэлбэл, ойр байршилтай хоёр сургууль байгаа тохиолдолд эхний сургуулийн хичээл 07:45 цагт, хоёр дахь сургуулийнхыг 08:15 цагт эхлүүлэх зохицуулалт хийсэн байна.
Зохицуулалт, өөрчлөлтийг ирэх даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 21-нээс мөрдөж эхэлнэ.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргасан байна.
Тодруулбал, цагийн зохицуулалтад хамаарах ерөнхий боловсролын сургуульд хүүхэд нь суралцдаг ажилтнуудын ажиллах цагийн хуваарьт уян хатан хандаж, дотоод зохион байгуулалт хийхийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөлөө. Жишээлбэл, хүүхдийнх нь хичээл 09:00 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10:00 цаг байхаар дотоод зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.
59 сургуулийг цагийн үечлэлд хуваарилахдаа тухайн сургуулиудын удирдлагуудтай уулзаж, тэдгээрийн саналыг тусгасан гэдгийг Нийслэлийн Боловсролын газраас онцоллоо.
Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран судалгаа хийж, оргил ачааллын үед ийнхүү зохицуулалт хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоог гаргасан байна.
Тус цагийн зохицуулалтыг 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөнө.
1. Дээр дурьдсан 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох
07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.
НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН
ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ
№ |
ДҮҮРЭГ |
БҮС |
СУРГУУЛЬ |
I ЭЭЛЖ |
II ЭЭЛЖ |
||
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ |
|||||||
1 |
БЗД |
БҮС - I |
21-р сургууль |
|
8:15 |
|
13:45 |
2 |
БЗД |
84-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
|
3 |
БЗД |
БҮС - II |
33-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
4 |
БЗД |
48-р сургууль |
|
8:15 |
|
13:45 |
|
5 |
СБД |
БҮС - I |
1-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
6 |
СБД |
ӨЗБЛАСургууль |
|
8:15 |
|
13:45 |
|
7 |
СБД |
БҮС - II |
31-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
8 |
СБД |
6-р сургууль |
|
8:15 |
|
13:45 |
|
9 |
СБД |
БҮС - III |
45-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
10 |
СБД |
11-р сургууль |
9:00 |
||||
11 |
СБД |
БҮС - IV |
Байгаль эх лицей сургууль |
|
8:15 |
|
13:45 |
12 |
СБД |
2-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
|
13 |
СБД |
Монгол Улсын Консерватори |
7:45 |
|
13:15 |
|
|
14 |
СБД |
БҮС - V |
МУБИС - ЕБС |
7:45 |
|
13:15 |
|
15 |
ЧД |
БҮС - I |
5-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
16 |
ЧД |
50-р сургууль |
|
8:15 |
|
13:45 |
|
17 |
ЧД |
БҮС - II |
23-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
18 |
ЧД |
24-р сургууль |
|
8:15 |
|
13:45 |
|
19 |
ХУД |
БҮС - I |
18-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
20 |
ХУД |
15-р сургууль |
|
8:15 |
|
13:45 |
|
21 |
ХУД |
БҮС - II |
52-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
22 |
ХУД |
75-р сургууль |
|
8:15 |
|
13:45 |
|
23 |
ХУД |
БҮС-III |
130-р сургууль |
7:45 |
|
13:15 |
|
НИЙТ |
14 |
9 |
14 |
9 |
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
№ |
ДҮҮРЭГ |
БҮС |
СУРГУУЛЬ |
I ЭЭЛЖ |
II ЭЭЛЖ |
||||
1 |
БЗД |
БҮС - I |
И-Эс-Эм |
7:45 |
|
|
13:15 |
|
|
2 |
БЗД |
Кириллица |
|
|
9:00 |
|
|
||
3 |
БЗД |
БҮС - II |
Оюунлаг |
7:45 |
|
|
13:15 |
|
|
4 |
БЗД |
Уудам монгол |
|
|
9:00 |
|
|
||
5 |
БЗД |
БҮС - III |
Шинэ монгол |
7:45 |
|
|
13:15 |
|
|
6 |
БЗД |
Төгсдэлгэрэх |
|
8:15 |
|
|
13:45 |
||
7 |
БЗД |
БҮС - IV |
Шилдэг |
|
|
9:00 |
|
|
|
8 |
БЗД |
Их засаг лицей |
|
|
9:00 |
|
|
||
9 |
БЗД |
БҮС - V |
Эрхэм баян эрдэм |
|
|
9:00 |
|
|
|
10 |
БЗД |
Гёте |
7:45 |
|
|
13:15 |
|
||
11 |
БЗД |
БҮС - VI |
Оюуны-Оньс |
|
|
9:00 |
|
|
|
12 |
СБД |
БҮС - I |
Логарифм |
7:45 |
|
|
13:15 |
|
|
13 |
СБД |
Үй цай |
|
8:15 |
|
|
13:45 |
||
14 |
СБД |
БҮС - II |
Сант |
7:45 |
|
|
13:15 |
|
|
15 |
СБД |
Улаанбаатар элит |
|
8:15 |
|
|
13:45 |
||
16 |
СБД |
БҮС - III |
Шинэ үе |
|
8:15 |
|
|
13:45 |
|
17 |
СБД |
БҮС - IV |
Эрдэмтөгс |
|
|
9:00 |
|
|
|
18 |
СБД |
Сэлбэ |
|
|
9:00 |
|
|
||
19 |
СБД |
БҮС - V |
Дойче шуле |
|
|
9:00 |
|
|
|
20 |
СБД |
Кинг кидс |
|
8:15 |
|
|
13:45 |
||
21 |
СБД |
БҮС - V |
Эрдмийн уурхай |
|
|
9:00 |
|
|
|
22 |
СБД |
Хаан эрдэм |
|
|
9:00 |
|
|
||
23 |
ЧД |
БҮС - I |
Тусгал |
|
|
9:00 |
|
|
|
24 |
ЧД |
Олонлог |
|
|
9:00 |
|
|
||
25 |
ЧД |
БҮС - II |
Оюут |
|
8:15 |
|
|
13:45 |
|
26 |
ЧД |
Олонлог эгзэ |
7:45 |
|
|
13:15 |
|
||
27 |
ХУД |
БҮС - I |
Орчлон сургууль |
|
|
9:00 |
|
|
|
28 |
ХУД |
Хобби сургууль |
|
|
9:00 |
|
|
||
29 |
ХУД |
БҮС - II |
Оргил сургууль |
|
|
9:00 |
|
|
|
30 |
ХУД |
Монгол билиг оюун сургууль |
|
|
9:00 |
|
|
||
31 |
ХУД |
БҮС- III |
Орхон Хасү сургууль |
|
|
9:00 |
|
|
|
32 |
ХУД |
БҮС - IV |
Шинэ Монгол Харумафүжи сургууль |
7:45 |
|
|
13:15 |
|
|
33 |
ХУД |
Бритиш сургууль |
|
|
9:00 |
|
|
||
34 |
ХУД |
БҮС -V |
Сакура сургууль |
|
|
9:00 |
|
|
|
35 |
ХУД |
Солонго Эс Эф сургууль |
|
|
9:00 |
|
|
||
36 |
ХУД |
БҮС - VI |
Жет тэмүүлэл сургууль |
|
|
9:00 |
|
|
|
НИЙТ |
8 |
6 |
22 |
8 |
6 |
Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цаг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн дагуу 08:00 цаг байна.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл ( 0 )