Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.02.21/ "Хөгжлийн банк"-ны удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн.
Тэрбээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 100 хувь чөлөөлж, хариуцлага алдсан 20 албан тушаалтныг ажлаас нь халахыг үүрэгдсэн юм.
"Хөгжлийн банк"-ны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байдаг юм. Өөрөөр хэлбэл, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Сүх-Очир ажилладаг бол зөвлөлийн гишүүнээр С.Магнайсүрэн, Б.Насантогтох, Т.Жамбалцэрэн, Р.Мөнхтөр, М.Золжаргал, Н.Батнасан, Ү.Амарбат нар багтдаг.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох дарга нарт нь даалгаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Утсан хүүхэлдэйнүүд нь л байна.