Иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлээ.
Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E-Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой. Ингэхдээ зөрчлийн мэдээллийг бүрэн бичиж ирүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл ( 0 )