Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийн нэгдсэн дадлага сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ц.Чинзориг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Оргилцогцлох, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ийн Гамшигт тэсвэртэй хотууд төслийн зохицуулагч Г.Алзахгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн доктор профессор Д.Түмэндэмбэрэл нар оролцон мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцож, сургалт хийсэн юм.
Нэгдсэн сургалтын хүрээнд байгууллагын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргачлалыг шинэчлэн сайжруулж “Мах импекс” ХК-д дадлага, сургуулийг зохион байгуулж, мэдлэг чадвараа дээшлүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )