Энэ сарын 22-ны өдөр иргэн Э-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайд алдагдсан гэх мэдээлэл дүүргийн цагдаагийн газарт иржээ. Тус мэдээллийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсийн алба хаагчид шуурхайн эрэн сурвалжилж хэргийг үйлдсэн иргэн М-ийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн Ерөнхий газраас жолоочдод өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )