Олимпын хоёр удаагийн аварга уран гулгагч Юзүрү Ханю Бээжингийн олимпоор мөрөөдлөө биелүүлж чадсангүй хэмээн ярьжээ.
Ханю дөрөв хагас эргэлттэй аксель гүйцэтгэх үеэрээ унасан билээ. 27 настай Япон залуу ийнхүү Бээжингийн олимпод эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр байранд жагссан юм.
Үүнийхээ дараа Юзүрү Ханю “Надад хэцүү байгаа ч итгэл хүлээлгэсэн бүх хүмүүстээ баярлаж байна. Одоо би дөрөв эргэлттэй аксель гүйцэтгэхдээ илүү чамбай байх болно. Гэхдээ би энэ олимп дээр дөрөв эргэлтийг гүйцэтгэх мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Үүнийг хийхийн тулд удаан бэлдсэн ч чадсангүй” хэмээн ярьжээ.
Дөрөв хагас эргэлттэй акселийг одоогоор ямар ч уран гулгагч амжилттай гүйцэтгэж чадаагүй байгаа юм.
Тэмцээн дээр ийм эргэлтийг хийхээр оролдсон хоёрхон уран гулгагч байдаг нь Юзүрү Ханю болон АНУ-ын нэр дээр гулгадаг орос уран гулгагч Артур Дмитриев хоёр аж.
Сэтгэгдэл ( 0 )