Монголын тэшүүрийн мастеруудын холбооноос энэ сарын 26-нд Хандгайтын мөсөн гулгуурын талбайд Гүйлтийн тэшүүрийн насанд хүрэгчид, мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хангамж үйлчилгээний хэлтсийн харуул, хамгаалалтын ажилтан Дугардоржийн Мөнхбаатар 55-59 насны төрөлд оролцож, тэргүүн байр эзэлсэн байна.
Тэшүүрийн спортын мастер, Спортын тэргүүний ажилтан Д.Мөнхбаатар нь Монголын оюутан, сурагчдын анхдугаар спартикад 1983, 1990 онуудад Тэшүүрийн төрөлд Алтан медаль 4, Чөлөөт бөх 70 кг мөнгөн медаль, Үндэсний бөхийн Аймгийн заан цолтой, Ардын хувьсгалын ойн баяр наадмуудад аймаг сумандаа 22 удаа шөвгөрч, 15 медаль хүртсэн. Улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд Төв, Ургац спорт хорооноос 5 жил Сэлэнгэ аймгаас 2 жил тус тус амжилттай оролцож байжээ.
Тэшүүрийн спортыг сурталчлах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх өндөр зэрэглэлийн тамирчдыг тодруулах зорилго бүхий тус тэмцээнд 55-59 насны төрөлд оролцож, аварга болсон Д.Мөнхбаатарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны хамт олны зүгээс баяр хүргэж, талархал дэвшүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )