Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Танхимын сургалтад шилжих тухай” 2022 оны А/38 дугаар тушаалаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг танхимын сургалтад шилжүүлэх, хоёр настай буюу цэцэрлэгийн бага бүлэгт хүүхдүүдийг элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн төрийн өмчийн бүх цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг 2022 оны хоёрдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулж, 10597 хүүхдийг элсүүллээ. Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдэлийг үндэслэн 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111.566 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Элсэлт, бүртгэлийг зохион байгуулсны дараагаар нийслэлийн 8 дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн судалгаа гарсан. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн дээрх цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой.
Нэмэлтээр хүүхэд элсүүлэх төрийн өмчийн цэцэрлэгүүд дүүрэг тус бүрээр:
Сэтгэгдэл ( 0 )