Дэлхийн сонсгол хамгаалах өдөр буюу 03 дугаар 03-ны өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын Ерөнхий Газар, “ЭМЖЖ” ХХК-тай хамтран "ENT CARE" аяныг хэрэгжүүлэхээр болжээ.
Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, политехник коллежийн ахлах ангийн 14-18 насны суралцагчид, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад чих хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгох, эрт оношилгооны ач холбогдлыг ойлгуулж, эрүүл мэндийн зөв дадлыг төлөвшүүлж, сургалт мэдээллээр хангах аж.
Нийт зургаан зорилтот ерөнхий боловсролын сургууль, 3 политехник коллежийн 14-18 насны 3000 суралцагч, багш, удирдах болон бусад ажилтанд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх юм байна.


Сэтгэгдэл ( 0 )