Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.03.07/ боллоо.
Цагийн зохицуулалтыг мөрдөхгүй байгаа “Үй Цай”, “Бритиш”, “Оргил”, “Сакура”, “Хобби”, “Уудам монгол” гэсэн зургаан хувийн сургууль байна. Сургуулиудад цагийн зохицуулалтыг мөрдөж ажиллах мэдэгдлийг хүргүүлжээ.
Хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. Хичээлийг хоцрогдлыг арилгах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж, 26.447 хүүхэд цэцэрлэгт элсэж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 78 хувьтай байна. Мөн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний өглөөний оргил буюу 08:00 цагийн ачаалал сарнисан” гэв.
Сэтгэгдэл ( 7 )
Уй Цай сургууль угаасаа 7.30д уншлага эхэлдэг, Хүүхдүүд нь 7.30аас өмнө аль хэдийн сургуульдаа очсон байдаг. Энэ цагийн журамд чинь нөлөөлөхгүй байхоо
Өглөө 9 цагт хүүхдээ хүргэхийн тулд 7:30 д гарах хэрэгтэй гэдгийг мэдэж бнуу малуудаа
Murduulj chadahgui bol hohi n haha
Сургуулийн захирал д арга хэмжээ аваа хариуцлага тооц яахаараа хууль дүрэм ээ баримталдаггүй юм
zssss erguu durakuud turd garaad ard tumneer togloj baina daaa,,,bitgii xudlaa medeelel uguud, uursdiinxuu ajiliig zuvtgux geed bai!!! Zail
сайжраагүй ш дээ. 9 цагаас эхлэхийг 8 цаг буцаагаад болгомоор байна.\n
8 цаг чинь 7 цаг болсоноос өөр сайжирсан юм алга даа