Х.Нямбаатар: Хөгжлийн банкны 130 хуудас материалыг нууцаас гаргаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.09/ боллоо. Хуралдаанаар зарим Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн асуудлыг улсын нууцаас гаргасан байна. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт танилцууллаа. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж буй өнгөрсөн таван жилийн хугацаанд мониторинг хийсэн. Анх Зөрчлийн тухай хууль бол 240 гаруй хуулийн хариуцлагын заалтыг авч, нэтгэсэн хууль юм. Цаг хугацааны хувьд шахуу боловсруулсан хууль юм. Иймд бид торгодог биш, зөвлөмж зөвлөгөө түлхүү өгдөг байхаар өөрчлөлт оруулах гэж байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөрчил шалгах ажлыг цахимаар хэрхэн хийх талаар тусгаж байгаа. 

Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн асуудлыг өнгөрсөн 2016 онд Засгийн газраас шалгаж байсан. Уг шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг нууцаас гаргах асуудлыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санаачилсан. Тогтоол албажаад ирэхээр хүссэн хүн бүрт нээлттэй болно. Нийт 130 хуудас шалгалтын материал байна. Тухайн үед ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан байсан" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(64.119.16.98) 2022 оны 03 сарын 10

Өмнөх Хөгжлийн банкны түүхийг дэлгэх юм байна. Дараа нь өөрсдийнхийг ...

0  |  0
Top