А.Новак: ОХУ-ын нефтиэс татгалзах нь дэлхийд ноцтой асуудал үүсгэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

АНУ, Их Британи улсууд ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотойгоор тус улсын  газрын тос, байгалийн хийн импортод хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдсэний дараа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак анхааруулсан мэдэгдэл хийснийг  aljazeera.com уламжиллаа.

Тэрбээр мэдэгдэлдээ “Барууны орнууд ОХУ-ын нефтийн импортод хориг тавьснаар  үнэ нь хоёр дахин өснө. Үнийн өсөлтийг урьдчилан тодорхой тааварлах боломжгүй ч,  баррель нь 300 орчим ам.доллар  болно.  ОХУ-аас Герман руу чиглэсэн байгалийн хийн хоолойг хаахад хүрнэ” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр ОХУ-ын нефтиэс татгалзах нь дэлхийн зах зээлд ноцтой асуудал үүсгэх нь туйлын тодорхой” гэж мэдэгджээ.

ОХУ-аас нефтийн ихээхэн хамааралтай Герман улс тус улсын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавих асуудалд нэгдэх боломжгүй гэдгээ илэрхийлээд байна. Германы Канцлер Олаф Шольц энэ талаар байр сууриа илэрхийлэн мэдэгдэхдээ “Европчуудын өдөр тутмын амьдрал ОХУ-аас авдаг эрчим хүчний импорттой нэн чухал холбоотой” болохыг тодотгосон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол улсын иргэн(66.181.161.112) 2022 оны 03 сарын 13

Америк гэж утгагүй дээрэнгүй улс одоо болио. Бүх дэлхий далдага америк улс шиг амьдрах албагүй, тийм боломж ч байхгүйг мэдсээр байж чичрээд дайраад байдгаа, бусдад яаж амьдрахыг нь заадагаа одоо болих цаг нь болсон. Тэгээд бусад орнуудад яаж амьдрахыг нь заахдаа гардаж заадаггүй үргэлж бусдын гараар могой бариулж заадаг бузар улс юмаа.

3  |  0
Аагий(66.181.160.52) 2022 оны 03 сарын 13

Америк больёо.. орос ялна

4  |  0
Top