УИХ-ын даргын санаачлагаар УИХ-ын Тамгын газраас сэтгүүлчдэд буюу хэвлэл, мэдээллийн салбарынханд цуврал сургалтуудыг явуулж байна. Энэ удаагийн сургалтад УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалтын илтгэлдээ дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдийн бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, мөн орлогын шаталсан татварын тогтолцооны олон улсын туршлагууд зэрэг агуулгаар сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
“Аливаа татварын бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэх ёстой. Эдийн засгийн өсөлт хүртээмжтэй, тогтвортой байснаар чинээлэг дундаж давхарга нэмэгдэж, тэгш, эрүүл нийгмийн тогтолцоо бүрдэнэ.
Өнөөдрийн байдлаар манай улсын экспортын 92% нь уул уурхайн бүтээгдэхүүнээс, 83% нь БНХАУ-аас хамааралтай байна. Бүр тодруулбал, түүхий эдийн экспортоос хамааралтай эдийн засгийн энэхүү тогтворгүй байдлыг гагцхүү үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн цогц бодлогоор залруулах учиртай” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байсан юм.
Түүнчлэн, “Ганцхан жишээ дурдахад 2021 онд мал аж ахуйн салбарын экспортын 85 хувийг ноолуур, тэр дундаа самнаагүй ноос эзэлж байна. “Ухдаг” биш “ургадаг” баялаг болох энэ төрлийн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэржилтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь нэн чухал юм. Тийм ч учраас олон улсын туршлагаас харахад, баялгийн тэгш бус байдлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэл, үндэсний хуримтлалыг дэмжихийн тулд татварын баазаа бэлдэж, дараа нь оновчтой тогтолцоог хэрэгжүүлдэг” гэлээ. Өөрөөр хэлбэл орлогын шаталсан татвар, хөрөнгийн татвар, тансаг хэрэглээний татвар гэхчилэн шатлалтайгаар ноогдуулдаг байна.
Дээр дурдсанчлан, баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах үндсэн зорилгоор дэлхийн 147 орноос 100 орчим улс шаталсан татвартай бөгөөд ингэхдээ зөвхөн цалингийн бус хувь хүний нийт орлогод ноогдуулдаг жишиг бий. Цаашлаад архи, тамхи, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттайгаар нэмэх зохицуулалтуудыг ч судалж, практикт нэвтрүүлдэг гэж байлаа.
Энэ бүхний үр дүнд хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, бизнесийн таатай орчин бэхжин, валютын ханш тогтворжсоноор эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах боломжтой гэдгийг УИХ-ын дарга илтгэлийнхээ төгсгөлд дурдсан юм. Үүний тулд тэрээр эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, хариуцлага, ил тод байдлыг төр хувийн хэвшлийн бүх шатанд нэмэгдүүлж, үйлдвэрлэлд чиглэсэн татварын бодлогоор экспортыг төрөлжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Сургалтад оролцогчид сонирхсон асуултдаа хариулж авч, эдийн засагчид, хөндлөнгийн судлаачид дээрх сэдвийн хүрээнд санал солилцсон юм.
Сэтгэгдэл ( 5 )
Согтуу Гахайн толгойт Занданшатар залж байнаа
Хаяа нэг ингэж хоосон солиордог юм. \n
ХХБ-ны өрөө төл. Огцроод ч гэсэн төл\n
улиг болсон жижүүр үгээсээ салцгааяа бодит ажил хий,
Зөв.