Бээжин-2022 | Ц.Дашдорж 14-р байрт орлоо

2022 оны 03 сарын 12

“Бээжин-2022” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн цанын 12.5 км-ийн уралдаан өнөөдөр /2022.03.12/ боллоо. Энэ зайд 22 тамирчин хурд сориход БНХАУ-ын Ван Чен Ян 33:07.8 минутын амжилтаар түрүүлэв.

Манай тамирчин Ц.Дашдорж 41:01.0 минутын амжилтаар 14-р байрт орлоо. Манай нөгөө тамирчин Б.Ганболд 48:07.7 минутад замаа дуусгаж, 21-р байрт бичигдсэн юм. Үүгээр манай хоёр цаначны уралдаан өндөрлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top