УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа билээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс өнөөдөр /2022.02.14/ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр "Барилга кластер" компанийн зөвлөх Э.Ерөөлт "Хэлэлцүүлэгт Хонхор барилгын материал үйлдвэрлэл технологийн паркыг төлөөлөн оролцож байна. Хувийн хэвшлийн санаачилгаар байгуулсан паркууд дээр хөнгөлөлт, урамшуулал, чиглэл авч ажиллах сонирхол байна. Энэ шинэчилсэн хуульд хэрхэн тусгасан бэ" гэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хуульд бол улсын парк, стратегийн ач холбогдол бүхий паркуудад тодорхой дэмжлэг үзүүлнэ, тэр нь төрийн өмчит парк байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, эсвэл хувийн хэвшлийнхэн парк байгуулж болно. Аль ч тохиолдолд паркын дэд бүтэц буюу цэвэр, бохир ус болон газар, цахилгаан зэргийг нь төр шийдэж өгнө. Хувийнх байна уу, улсынх байна уу ялгаагүй. Мөн татварыг эхний таван жилдээ 100 хувь чөлөөлнө. Харин 6-10 жилд нь 50 хувь чөлөөлөх зохицуулалтыг тусгаж өгч байгаа болно" гэх тайлбарыг өглөө.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 1 )
Zeelee tul hulgaichaa