Бусдын гэрээс бурхан шашны эд зүйлс болон хөөрөг, мөнгөн эмээл зэргийг хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлсэн талаар Эрүүгийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны долоодугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна.
Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 70191182, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу.
Сэтгэгдэл ( 0 )