Бүтэн өнчин хүүхдүүдэд буцалтгүй тусламж үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар 2010 оноос эхлэн аймгийн хэмжээнд бүтэн өнчин 104 хүүхдэд буцалтгүй тусламж үзүүлэн аймгийн засаг даргын нөөц сангаас тус бүр 30000 төгрөгийн хугацаат хадгаламжийн дэвтрийг нээж өгч дөрвөн удаагийн буцалтгүй тусламжаар  нэг хүүхдэд  200 мянган төгрөгиин хуримтлал бий болгоод байна.
Түүнчлэн 18 нас хүрсэн бүтэн өнчин хүүхдүүдийг аймгийнхаа баяр наадамд урилгаар оролцуулж 100 мянган төгрөгний хувцас хэрэглэл өгдөг уламжлал тогтоод байгаа. 2010 онд есон хүүхэд, 2011 оид мөн есөн хүүхэд аймгийнхаа баяр наадмыг урилгаар үзэж бүрэн хэмжээний хувцас хэрэглэлийг аваад байна.
Эдгээр хүүхдүүдийн дансан дахь хуримтлалыг аривжуулахын тулд сайн санаат хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж ажилласнаар өнөөдөр хүүхдүүдийн данс 1 сая төгрөг болтлоо арвжаад байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top