Завхан аймгийн Тэлмэн суманд энэ сарын 19-ний өдөр согтуугаар мотоцикль жолоодсон гэх иргэнийг цагдаагийн алба хаагч саатуулсан байдаг. Улмаар тухайн иргэнийг эрүүлжүүлэх, саатуулах байрт хүргэлгүйгээр шонгийн модноос гавлаж, гурван цаг гадаа зогсоосонд тухайн иргэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл өчигдөр /2022.03.20/ Завхан аймаг дахь цагдаагийн газраас дээрх явдалд тайлбар хийж, иргэнээс уучлал гуйлаа.
Тус цагдаагийн газраас, “2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян айраг багт оршин суух иргэн “М” нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйл /Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх/, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаартай "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын Гуравдугаар бүлгийн 3.4.е /Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирхааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох/ дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.
Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна.
Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллаж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Хогийн архичн мото уначихаад бас хүүхдээ авна гэж согтуу агсан петкаг амь на ыг нь авараа биздэа хоёр цар гадаа бхд яадн цас ханзараагүй бхд мотоциклтэй явжээж хүүхдээ алах нь дутаж хохь нь ажлын садаанууд
Юун сүр вэ бүр ч долоон дор юм их бга шдэ цагдаа нэртэй хэрээнүүд
халуун наранд хүйтэн бороонд хөдөө ийм дээр үед байсан. одоо ч байгаам байна. энэ арай хэт бүдүүлэг бхйгаагаа харуулж байна л даа.
халуун наранд хүйтэн бороонд хөдөө ийм дээр үед байсан. одоо ч байгаам байна. энэ арай хэт бүдүүлэг бхйгаагаа харуулж байна л даа.
халуун наранд хүйтэн бороонд хөдөө ийм дээр үед байсан. одоо ч байгаам байна. энэ арай хэт бүдүүлэг бхйгаагаа харуулж байна л даа.
халуун наранд хүйтэн бороонд хөдөө ийм дээр үед байсан. одоо ч байгаам байна. энэ арай хэт бүдүүлэг бхйгаагаа харуулж байна л даа.
Хэрэв цагдаа таслан зогсоогоогүй бол одоо энэ архичин , бас хүүхэд нь амьд байх үгүй нь эргэлзээтэй бас согтуугаар тээврийн хэрэгсэл унаж байгаа нь бусдын амь насанд аюул учруулахгүй гэх баталгаа хаа байнаа
Хүйтэнд биш дулаан өдөр гадаа галлаж болно гэж тархи угаагаад байгаа юм уу. Өөрсдийг нь шонгоос гавлаж уяатай нохой шиг болгож үзэх юмсан.
Багш хүүхдүүдэд гар хүрэхтэй агаар нэг л асуудал даа. Нэг үгээр хэлбэл томсгосон хувилбар.