Б.Баттулга: Баярын өдөр 4 хүн осгож, 6 хүн архины хордлогоор нас барсан

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22



"Зөвийг зөвлөе" арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажил болон бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Энэ гуравдугаар сард бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр тохиодгоороо онцлог. Мөн бид энэ сарын 4-21-ны өдрүүдэд "Зөвийг зөвлөе" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд 2191 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 354 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Түүнчлэн осгож дөрөв, архины хордлогоор зургаан хүн амиа алдсан. Хүчиндэх гэмт хэрэг 24 гарсны ес нь согтуугаар үйлдэгдсэн байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top