Дэлхийд нөөцөөрөө гайхагдаж буй Таван толгойн сонгон шалгаруулалтын асуудал олны анхаарлын төвд байна. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар Таваы толгойд ажиллах компанийн сонгон шалгаруулалтад тунаж үлдээд байсан ч консорциум болон компани холилдсон зургаан өрсөлдөгчийг хоёр дахин цөөлж эцсийн шатанд гурвыг нь үлдээсэн талаар ОХУ-ын «The Moscow Times» өдөр тутмын сонинд мэдээлжээ. Хамгийн сонирхолтой нь эцсийн шатанд ОХУ, Хятад, АНУ-ын компаниуд багтсан консорциум үлдсэн талаар мөн мэдээлсэн байна. « The Moscow Times » сонинд цааш өгүүлснээр энэ бол Монгол Улсын Засгийн газрын албан ёсны мэдэгдэл тул бүх зүйл баттай гэнэ. Үүнээс манай Засгийн газар ард түмэндээ юу ч мэдэгдээгүй байж ОХУ-ын эрх баригчдад болж буй процессыг тод томруунаар мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Магадгүй Засгийн газрын хийж буй ажил ард түмний ашиг сонирхолд нийцдэггүй нь ингэх шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Таван толгойн орд газрын сонгон шалгаруулалт ард түмэнд мөн л ашигтай бус байдлаар хийгдэх нь гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. « The Moscow Times » сонинд цааш дурдсанаар манай Засгийн газар сонгон шалгаруулалтын эцсийн дүнгээ ойрын хэдэн өдөрт гарна гэж албан ёсоор мэдэгдсэн гэнэ. Гэхдээ Таван толгойд ажиллах компанийн сонгон шалгаруулалтын эцсийн шатанд яг ямар компаниуд үлдсэнийг мэдэгдэхээс татгалзсан талаар тус сонинд мэдээлжээ. Гэсэн хэдий ч ОХУ, АНУ, Хятадын консорциумууд эцсийн шатанд үлдсэн гэхээр тэнд багтсан компаниудын нэр тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл ОХУ-ын «Оросын Төмөр зам» ХК, АНУ-ын «Пибоди», Хятадын «Шинхуа» гэсэн тэргүүлэх компаниуд багтсан консорциумууд
эцсийн шатанд үлдсэн гэсэн үг. Энэхүү баримт нь манай эрх баригчид Таван толгойг сайн харилцаатай орнуудын атпиг сонирхдыг харгалзан үзэж, тэнцвэртэйгээр хувааж өгөхөөр төлөвлөснөө биелүүлж эхэлснийг нотолж байна. Манай эрх баригчид гадны нэртэй агентлагуудад энэ асуудлаар байр сууриа удаа дараа илэрхийлсээр байгааг бид мэдээлж байсан билээ. Эцэст нь хэлэхэд сүүлийн үед манай улсын эрх баригчид Хятад, ОХУ, АНУ гээд Таван толгойг сонирхож байгаа улсууд руу айлчлал хийх болсон. Өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр ОХУ-аас Таван толгойн тендерт өрсөлдөж буй «Оросын Төмөрзам» ХК-ийн удирдлагуудтай уулзаж нэлээд зүйлийг ярилцсан гэсэн мэдээлэл тараад байгаа. «Оросын Төмөрзам» нь төрийн мэдлийн компани тул Таван толгойд ажиллах эрхийг авах нь ОХУ-ын засгийн газрын нэн тэргүүний зорилт болох нь харагдаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд саяхан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар нэлээд зүйлийг ярилцсан байна. Тэрбээр Хятадын эрх баригчидтай хийсэн уулзалтынхаа үеэр «Таван толгойн нүүрсний хувьд Хятад улс гол зах зээл юм. Иймд БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бид дэмжинэ. Энэ ч утгаараа Хятадын Засгийн газрын дэмжиж буй «Шинхуа» группийг Таван толгой төслийг хэрэгжүүлэх олон улсын консорциумд идэвхтэй оролцуулахад анхаарна» хэмээн мэдэгдсэн. Харин хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлал хийснээр мөн л тус улсын нүүрсний салбарын акул «Пибоди»-г дэмжих нь тодорхой болсон. Эдгээр айлчлалууд нь манай Засгнйн газар Таван голгойн асуудал дээр хэнийг ч гомдоохгүй байхаар шийдсэнийг бүрэн нотолж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )