Н.Тавинбэх: Нийслэлийн эрчим хүчний хэрэглээ илт нэмэгдсэн

2022 оны 03 сарын 26

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх холбогдох албаны хүмүүсийн хамт нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан томоохон ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Уулзалтаар мөн Баянзүрх дүүргийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, түүнээс гарах шийдлийн талаар нээлттэй санал солилцсон. Эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийг дүүргийн хэмжээнд нэмэгдүүлэх боломж, алслагдсан хороодын иргэдийг тог дулаантай холбох зэрэг асуудлууд хөндөгдсөн юм.

Дүүргийн хэмжээнд есөн хорооны 1760 өрх тог цахилгаанд холбогдоогүй, 14 хороонд 862 өрх хүчдэлийн уналттай, шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар дүүргийн удирдлагууд танилцуулав.  “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг ойрын хугацаанд нэмэгдүүлэх, түүнийг даган хийгдэх дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөж буйг сайд Н.Тавинбэх хэллээ.

Мөн тог цахилгаангүй иргэдийн асуудлыг шат дараатай шийдвэрлэх, түүний тооцоо судалгааг гаргаж танилцуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Уулзалтын төгсгөлд дүүргийн болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хамтарсан хурлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хан(139.5.217.109) 2022 оны 03 сарын 26

Ажил хийдэггүй шийдвэр гаргах эрх мэдэлгүй амьтан нэг ширхэг байнаа.Ирэх жилээс эрчим хүчний хязгаарлалт бол бүүр наад захын асуудал болсон шүү

0  |  0
Top