Б.Батдэлгэр: Хууль зөрчсөн шүүгч нарыг эсэргүүцэж жагсаал хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу байдал хууль бусаар олгосон талаар иргэн Б.Батдэлгэр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр 2013 онд “Сант” сургуулийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлс болох 500 сая төгрөгөө авч чадаагүйгээс гадна хэлс хэрэгт гүтгэгдэн, “залилан мэхлэлт хэргээр 756 хоног”, “чанаргүй барилга хэрэгт 886 хоног”, “хүний нэр хүнд гутаасан хэрэгт 413 хоног” нийтдээ 2365 хоног яллагдагч, шүүгдэгч нэртэй явж, анхан болон дунд шатны шүүхээс гэм буруутай буюу чанаргүй барилга барьсан хэргээр 8 жилийн чанга дэглэмтэй ангид хорих ял авсан хэдий ч давж заалдан, 2021 онд Дээд шүүх түүний хэргийг цагаатгасан байна.

Харин тэрбээр өнөөдөр албан тушаалаа давуулан ашиглаж, “Сант” сургуульд давуу байдал үүсгэсэн шүүгч нартай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм. Тэрбээр “Чанаргүй барилга хэргээр шалгагдаж байх үед бидний барьсан “Сант” сургуулийн өргөтгөлийн байрыг Улсын комисс маш сайн гэж үнэлээд авсан. Гэтэл шүүх дээр ямар ч үндэслэлгүйгээр шалгаж байсанд гомдолтой байна. Шүүгч нартай холбоотой сахилгын хороо, АТГ-т мэдэгдсээр байтал одоог хүртэл ажлаа хийж байгааг мөн хууль бус гэж үзэж байна. Тиймээс ирэх долоо хоногт иргэн хүний хувьд эсэргүүцсэн жагсаал хийхээр болсон” хэмээн ярьсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.8.250) 2022 оны 03 сарын 30

shvvgch nar avilgald idegdeed shvvhed itgeh itgel bhgvi bolson er ni zalitai luivarchin hvmvs shvvhed tvrvvlj abilgal ogch heregiig oorin tald shidver garguulj bgaa ni vnen

0  |  1
зочин(202.70.44.46) 2022 оны 03 сарын 31

Шүүх хүн бүрийн хүссэн шийдвэрийг гаргах боломжгүй. Чанаргүй барилга барьсан бол ялаа үүр

3  |  0
Top