Д.Цэцэнцогт: "Баян Хөхсэрх Дистрибюшн" компани, харилцагчид, 100 гаруй ажилтнууд маань хохирч байна

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

200 гаруй нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүн импортолдог "Баян Хөхсэрх Дистрибюшн" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор олон нийтийн сүлжээ, нэр бүхий сайтаар гарсан мэдээллийг няцааж, мэдэгдэл хийлээ.

Тус компанийн захирал Д.Цэцэнцогт: “Баян Хөхсэрх Дистрибюшн” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд илтэд халдсан, үйл ажиллагааг харлуулж, олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн мэдээллийг нэр бүхий мэдээллийн сайт удаа дараа тараалаа. Олон нийтэд санаатайгаар тарааж буй тэрхүү мэдээлэлд “Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн импортолж, түгээдэг, бараа бүтээгдэхүүний хугацааг засварладаг, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын ажилчид хууль бусаар хамтран ажилладаг” гэх зэрэг ор үндэслэлгүй, үнэнд үл нийцэх мэдээлэл агуулагдаж байна.

Манай компанийн зүгээс тухайн сайтын сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч, сонирхсон бүх асуултад нь хариулан, үйл ажиллагаагаа танилцуулан цаг гаруйн хугацаанд үйлдвэр дээрээ бичлэг хийлгэсэн. Гэвч тайлбар өгсөн хэсгийг хасч танан, хүргэх ёстой мэдээлэл бус мушгин гуйвуулсан шинж чанартай бичлэгийг олон нийтэд тараасан.

Бид 2009 оноос хойш хүнсний нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. Хүн амын эрүүл мэнд хүнсний бүтээгдэхүүнтэй салшгүй холбоотой байдаг учраас стандарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсынхаа хууль, тогтоомжийн дагуу оруулж ирдэг. Үүнээс гадна Гаалийн болон Орлогын албан татваруудыг тогтоосон хэм хэмжээний дагуу тогтмол төлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн.

Гэтэл олон нийтийн сүлжээгээр тархсан худал мэдээллийн улмаас компанийн маань ажилчин, албан хаагчдын нэр хүнд унаж, хамтран ажиллагсад маань эхнээсээ эхлээд гэрээ хэлцлээ цуцлах, төлбөр тооцоогоо хийхгүй байх зэрэг асуудлыг үүсгэж эхлээд байна.

Тус мэдээллийн сайтаар дамжигдсан бичлэгтэй холбогдуулан бид өөрсдийн санаачлагаар холбогдох байгууллагуудад хандаж, бараа бүтээгдэхүүн, агуулах, үйл ажиллагаандаа удаа дараа хяналт шалгалт хийлгэсэн бөгөөд мэдээлэлд дурдагдсан зөрчил байхгүй, бусад зөрчил дутагдал гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Харин "Баян Хөхсэрх Дистрибюшн" ХХК-ийн Хуулийн зөвлөх А.Базар: "Бид тухайн мэдээллийн сайтыг хэвлэл мэдээллийн ёсзүйн алдаа гаргасан гэж үзэж байна. Нэгдүгээрт, Компанийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд удаа дараалан түгээж байна. Тус сайт нь батлагдаагүй, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй зүйлийг батлагдаж, нотлогдсон мэтээр удаа дараа ярьсан. Энэ бол Хэвлэл мэдээллийн Ес зүйн зарчмыг зөрчсөн үйлдэл юм.

Хоёрдугаарт, таамаг мэдээллийг таамаг гэж тодорхой дурдана гэх есзүйн зарчмыг зөрчсөн. Тодруулбал, таамаг, хардлага төдий мэдээллээ батлагдсан мэтээр ярьсан нь ёсзүйн зарчмаа зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн шүүх эрх бүхий байгууллага гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэж заасан есзүйн зарчмаа мөн зөрчиж байна гэж үзэж байгаа.

Гуравдугаарт, тус сайтын пэйж хуудсанд сэтгүүлч өөрийнхөө постыг шэйр хийсэн байна. Түүнд нь "Мэргэжлийн хяналт шалгаад үнэн болохыг тогтоожээ" гэх агуулгыг багтаасан байгаа юм. Энэ бол илт худал мэдээлэл юм. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газарт маргаантай байгаа хоёр тал хоёулаа хүсэлт өгч шалгуулсан. МХЕГ-ын Бүртгэл хяналтын акт есдүгээр сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд түүн дээр ""Баян Хөхсэрх Дистрибюшн" ХХК-ийн агууллахад хадгалагдаж буй импортоор оруулж ирсэн хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүдийн хугацаа, чанар, хадгалалтын байдалд шалгалт хийлээ. Шалгалтаар хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн байхгүй" гэж бичсэн байна. Ийм дүгнэлт гарсаар байтал өөрсдийн пэйжид батлагдсан мэт бичсэн нь компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл түгээсэн хэрэг гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, буруутгагдсан этгээдийн тайлбарыг гаргаагүй зөрчил үйлдсэн гэж дүгнэж байгаа. Хэвлэл мэдээллийн есзүйн зарчимд "Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд хариулт тайлбар өгөх боломж олгоно" гэж заасан байдаг.

Тавдугаарт, ажилчдын алдар, нэр хүндэд халдан, ямар ч зөвшөөрөлгүйгээр ярилцлага авч, дарамт учруулсан гэж үзэж байна. Энэ нь ёсзүйн зарчим болоод Иргэний хуулийг зөрчсөн үйлдэл юм. Үүнээс болж ажилчид ажилдаа ирэхгүй байх, байнга сэтгэлзүйн дарамтад өртөх зэрэг асуудлууд үүсч байна" гэлээ.

Дээрх зүйлсийг үндэслэн компанийн зүгээс гурван үндсэн мэдэгдэл, шаардлагыг гаргаж байгаа ажээ.

  1. "Баян Хөхсэрх Дистрибюшн" ХХК-ийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл түгээсэн үйлдлээ нэн даруй таслан зогсоож, уучлал гуйх
  2. Сайт болоод сэтгүүлчдийн гаргасан Хэвлэл мэдээллийн ёсзүйн зөрчлүүдийн талаарх гомдлоо ХМЗ-д гаргалаа
  3. Хэрвээ тус сайт болоод сэтгүүлчид буруугаа хүлээхгүй, худал ташаа мэдээллээ түгээсээр байвал үнэн зөвийг тогтоолгохоор хууль, хяналтын байгууллагад хандах болно гэв.

Тус үндсэн шаардлагуудыг нэр бүхий сайт ойрын хугацаанд биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ "Баян Хөхсэрх Дистрибюшн" ХХК-ийн удирдлагууд мэдэгдлээ.

ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫГ ЭНДЭЭС ШУУД ҮЗЭЭРЭЙ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huu (150.129.143.177) 2022 оны 10 сарын 07

chi mongolhuu zoodj gemtedge shige nadig bid hedig abrahgui shuu. chi hing kong amfia tgel russia mafia ukriane mafia alulna shu.

0  |  0
mongolhuu(150.129.143.177) 2022 оны 10 сарын 07

ene hun aldag monuu reket moogo. chi hong kong amfia amdara obchulne chi hong kong mafia aihgui baiagmuu.

0  |  0
inshilga(122.201.22.193) 2022 оны 10 сарын 07

sodnom huuramch bichiger erel bank dermdej abdag gej oroldoloo humuuse.

0  |  0
mongolhuu(122.201.22.193) 2022 оны 10 сарын 07

sodnom geel uere ongrodog umhi zonog huuramch bichige bank erle grupp deremdej bulaj ih hemjeni dolor bulaj demrdej abdagin sodnom ohin hurgen 2 andig deremdele.

0  |  0
unshih(122.201.22.193) 2022 оны 10 сарын 07

sodnom darg huramch delhin bank ichiger humus babk bulaj deremdej abdagin baina.

0  |  0
Уншигч(66.181.161.56) 2022 оны 10 сарын 07

Шантаажны сэтгүүлчид ч ядаргаатай шүү, хамгийн бохир муухай үйлдэл дээ, оногдуулах шийтгэлийг нь чангалмаар юм.

0  |  0
зочин(64.119.21.58) 2022 оны 10 сарын 06

Энэ эрүүний сахал эрчүүдийг муухай хөгшин харагдуулах юмаа сахлаа авчаасай гайгүй л залуу хүн шиг байхын.

0  |  0
Top