Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд банк, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод нэгдлээ. Салбарынхан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав. Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.
Эхний ээлжинд нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдээд байна.
Үүнд,
Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.
Сэтгэгдэл ( 3 )
Жинхэнэ солиорол
мод тарих мэдээж хэрэгтэй гэхдээ гадаадад гаогаж мөнгө олох аюманд ингэж анхаарал хандуулмаар юмдаа
мод тарих мэдээж хэрэгтэй гэхдээ гадаадад гаогаж мөнгө олох аюманд ингэж анхаарал хандуулмаар юмдаа