Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамрууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 10

Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан “АЮУЛГҮЙ ТЭЭВЭР” сургалтыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөн удирдлагын төв, Нийслэлийн Нийтийн тээврийн газар хамтран өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар хүүхэд тээвэрлэх үйлчилгээ, автобусанд тавигдах ерөнхий шаардлага, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, соёлтой нийтийн тээврийн талаар мэдээлэл өгсөн юм.

Сургалтыг Тээврийн цагдаагийн албаны хошууч Н.Мягмарбат, М.Энхбаатар, Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг, Нийтийн тээврийн газрын Салбарын сургалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Бадамханд нар зохион байгууллаа. Сургалтад есөн аж ахуй нэгжийн 26 чиглэлд хүүхэд тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байгаа 24 жолооч хамрагдав.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top