Дорноговь аймагт байрны айлуудын уснаас дээж авч, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 2022 оны А/85 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 08-17-ны өдрүүдэд Чойбалсан хотын цэвэр ус, дулааны шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор орон сууцны байруудын уснаас дээж авч шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Орон сууцны байруудыг 17 хэсэгт хуваан хэрэглэгчдэд хүрч буй усны нөхцөл байдалд газар дээр нь ажилласан юм. Шинжилгээний үр дүнгээр шугам солих ажлын эрэмбэ дарааллыг тогтоож, угаалга, засвар, шинэчлэл хийх шугамын ажлын хуваарийг гаргана.
Сэтгэгдэл ( 0 )